Батчимэг
2012-02-06
Ц.Дамдинсүрэн Хачин хурим

Салхи сvнгэнэхээс өөр чимээгvй өргөн тал нутагт хадлангийн станц байгуулагдаж, моторын дуу хvнгэнэх боллоо. Энэ станцын төвд цагаан байшингууд, хэдэн арваад гэр, том гарааш баригадаж олон машин трактор байдаг боллоо.

Нэг vдэш олон гэрийн баруун захын том гэрт их хөл vймээнтэй байна. Механикч Санжилынх хурим хийж ганц охиноо гэрлvvлж байгаа юм байжээ. Гэрийн хоймроос голомт хvртэл намхан урт ширээ засаж дээгvvр нь тарган хонины бvхэл мах, чанасан бууз банш, хэвийн боош чихэр, хувинтай айраг тараг, тавагтай өрөм зэргийг тавижээ. Ширээг тойрон олон хvн сууж байна.

Ширээний хойд голд хvрэн торгон дээлтэй, туранхай бор хvvхэн намхан ханазан дээр сандайлан сууж байна. Энэ бол Санжилын ганц охин Олзвой юм байна. Олзвой дунд сургуули төгссөний дараа багшийн тvр курс хийж ирээд эндхийн бага сургуулийн багш болжээ. Тvvнйи дэргэд гомсог костюм өмссөн хvрэн царайтай, гозгор залуу сууж байна. Энэ бол хvргэн хvv Яндаг байна. Яндаг цэргийн албанаас халагдаж ирээд энэ станцын жолоооч болжээ. Сая гэрлэж байгаа энэ хоёр залуу, олон хvний ширцэн бай болж энд цомбойн суухын оронд гадаа гэрийн ард буюу байшингийн хажууд хоёулхнаа зогсож байгаасан бол хэчнээн их жаргылтай байх билээ.

Энэ хоёр залуу танилцсаар хэдхэн сар болж байна. Хавар төл бойжуулахаар нэгдэл дээр хамт ажиллаж танилцаад зун хадлан дээр хэд хоног ажиллаж бvр сайн танилцаад одоо гэрлэж байгаа юм байна.

Ширээний баруун эгнээйи эхэнд өргөн цээжтэй тавиад насны механикч Санжил ажээ. Санжил эхнэргvй хэдийн гоонь болж ганц охин Олзвойтойгоо хоёулхнаа олон жил амидарсаар иржээ. Ширээний зvvн эгнээний эхэнд нэлээн ядарсан байдалтай туранхай буурал эмгэн сууж байна. Энэ бол Яндагийн эх Должин ажээ. Хvvгээ гэрлэх гэж байна гэж дуулаад говийн нэг сумнаас арваад өртөө замыг туулж өнөө өглөө ирсэн юм байна. Должин гуайн дэргэд дунд мяраалаг биетэй тэргvvнйи жолооч Тогоо сууж байна. Тvvнээш доош бага сургуулийн захирал, багш нар дарааллан суужээ. Санжилын дараа станцын намын vvрйин нарийн бичгийн дарга Гэлэн, бусад жолооч, механикч нар дарааллан суужээ. Хэдэн авгай, хоол ундыг бэлтгэх засацгаах ажлыг хийж байна.

Цугларсан хvмvvс өрхийн тэргvvлэгч Санжилыг vг хэлж хуримаа эхлэхийг хvлээж хоорондоо шивэр авир ярилцаж байна. Намын vvрйин нарийн бичгийн дарга Гэндэн, Санжилын тохойноос татаж:

- За vгээ хэлж хуримаа эхлэх юм биш vv? гэсэнд Санжил Должинд хандаж

- Нас ахтайгаараа Должин гуай эхэлж vг хэлнэ байгаа гэсэнд Должин нэлээд самгардсан байдалтайгаар

- Би хөдөөний малчин хөгшин, юу хэлэх юм билээ дээ? Ганц хvvгээ ханитай болсонд их баярлаж байна. Сайн сайхан бэртэй болсондоо би баярлаж байна. Энэ хоёр хvvхдийгээ их аз жаргалтай гэж хvсэж ерөөж байна. Өөр юу хэлэх вэ? гэсэнд Санжил эмгэний vгийг дэмжиж:

- За Должин гуай бид бvгдийн санал хvслийг илэрхийлж хэлэв. Би нvдний цэцгий мэт хайртай ганц охиноо ханитай болсонд баярлаж байна. Сайн хvргэнтэй болсондоо баярлаж байна. Хөгшин ээж, аав хоёр чинь та хоёртоо их аз жаргалтай сайн амидарч явахыг ерөөж байна гээд сvvтэй мөнгөн аягыг хөх вандан хадаг дээр тавиж хоёр залууд өгөв. Хоёр залуу аяга хадгийг тавин аваад сvvг ээлжлэн амсаад ширээн дээр тавив. Должин гуай:

- Би хайрт бэрдээ энэ бөлзгөө дурсгаж бэлэглие гээд гараасаа нарийхан алтан бөлзгийг сугалан авч өглөө.

Олзвой, Яндаг хоёрын аз жаргалын төлөө бvгдээр хундагатай архиа ууцгаав. Дараа нь эх Должин, эцэг Санжил нарын эрvvл мэндийн төлөө ууцгаав. Олон хvн дарааллаж vг хэлж гэрлэж байгаа хоёр залууд ноосон цамц, дээлийн торго, толи, vзэг зэрэг бэлгийг өгч байна.

Тэгээд хэн чаддаг дуу дуулж, хэн чаддаг нь хуур хуурдаж, бас зарим нь ерөөл хэлж байна. Хоёр залуу баахан бишуурхэн сууж байснаа босож олныг vйлчлэх ажилд оролцож өөрсдөө дуу дуулж наргианд орж эхлэв. Яндаг аятайхан хэдэн дуу дуулав. Баяртай хурим хөгжилтэй өрнөж байна.

Энэ хурим дээр цугласан хvмvvсйин сэтгэлийг баясгах хэдэн чухал шалтгаан байлаа. Тус хадлагийн станц энэ жил төлөвлөгөөт ажлаа зуу гаруй хувиар биелvvлж аймагтаа тvvрvvлж мөнгөн шагнал авсан байна. Тvvгээр ч барахгvй, тус станцын тэргvvн хоёр хvнийг Зөвлөлт улсад жуулчнаар явуулах болжээ. Тэр хоёр хvний нэрэнд Санжил, Тогоо нарын нэр дэвшигдээд тэр хоёр удахгvй мордох гэж бэлтгэж байна.

Хөгжил цэнгэлтэй олны дунд ганцхан Должин гуай жаахан санааширсан байдалтай айраг амсаад дув дуугvй сууж байлаа. Yvнйиг авгай нар ажиж мэдээд:

- Должин гуай нэг юм ярихгуй юу? гэж гуйцгаах болов.

- Би юу ярих вэ? Хvvхэд мини. Би бvх насаараа аргал хоргол тvvж явсан хvн. Тvvнйиг ярихгуй бол өөр юугаа ярих вэ? гэв. Гэтэл Тогоогийн эхнэр Дэжидмаа:

- Та аргал хоргол тvvснээ ярисан ч бидэнд сонин болно. Должин гуай бол бидний дотроос хамгийн ахмад настай, хамгийн их ажлын туршлагатай хvн. Тэгээд ч хол газраас ирсэн, бидний хvндэт хvн байна. Би Должин гуайн эрvv мэндийн төлөө нэг хундага өргие гэж нэг хундага дэвшvvлж уугаад:

- Должин гуайн аж амдралаас сонсохыг хvсэж байна гэж хэлээд суув. Должин гуай учраа олохгvй эргэлзэж байхад хvv ни:

- Ээж та юм яри л даа. Өөрийнхөө хийж явсан ажлаас ч хамаагvй. Эд нар чинь цөм бидний дотны нөхөд шvv дээ гэсэнд Должин гуай жрам орж:

- За гээд юм ярих болов.ЦХимээ гаргаж шуугих гэсэн зарим хvнийг дэргэдэх нөхөд нь зөөлхөн дугтарч дуугай болгов. Должин гуай ийш тийш хараад vгээ эхлэв:

- За дvv нар минь би ганц vртэй хvн дээ. Тэр минь энэ Яндаг байна. Хvvгйин минь эцэг али хэдийн нас өнгөрсөн юм. Би ганц хvvгээ харж явдаг хvн. Энэ маань одоо ажилтай боллоо, ханитай боллоо. Их сайхан ханитай болсонд би их баярлаж байна гээд эмгэн жаахан тvгдрэв.

- Би ганц vртэй ч уг нь хоёр vртэй юмсан. Яндагийн нэг дvv байсан. Тvvнйигээ ами vхснийг бид мэдэхгvй болсон. За ийм юмыг ч өнөөдөр яриад яах вэ? гээд дуугай болов. Тэгэхэд Дэжидмаа эхнэр:

- Должин гуай, зvгээр, та яри. Өнөөдөр жаргал зовлонгоо яригуй юм бол хэдийн ярих вэ? гэхэд нэг авгай:

- Тийээ тийм. ЦХааваас хөөрхий, хvvхэд нь сургуули юм уу албанд яваад гэртэй захидал бичдэггvй юм байхдаа. Одоогийн зарим залуус гэр орноо мартаад таг чиг болчихдог юм шvv дээ гэв. Должин хэлэв:

- Сургуулид яваагvй, тэр маань зvгээр л алга болсон юм гээд санаа алдахад сонсогчид гайхаж бие биеэ харцгаав. Должин гуай vгээ vргэлжлvvлэн:

- За нэгэнтээ эхэлснээс хойш бvр яричихя даа. Энэ бол их олон жилийн урид болсон хэрэг юм. Тэр vед хvvгйин маань эцэг амид байсан. Манай хvv Яндаг найман настай байсан. Нөгөө дvv нь хоёр настай байсан. Яндаг дvvгээ дагуулаад тугал буцаах гэж явсан юм.

Тугалнууд нь бэлчсэн vхрийн хойноос гvйгээд гvйцэхгvй болохоор нь дvvгээ шаваастай аргалын сvvдэрт суулгаж орхиод тугалынхаа хойноос явж тугалаа туугаад эргээд ирэхэд дvv нь алга болчихсон. Тэгээд би тvvнйиг эрээд олоогvй. Тэнд нэг алаг моритой хvн явж байгаад хөлстэй алаг морио алж аргалаар булж орхиод шаваастай аргалын дэргэд чөдөртэй байсан манай хашин хээр морийг бариж унаад явсан юм. Тэр хvн миний хvvхйдийг аваад явсан явсан юм гэхэд нэг жолооч:

- Эмээ минь алга болсон хvvгйинхээ тухай сvvд яри л даа. Одоо энэ хvvгйинхээ тухай яривал дээр биш vv? гэхэд Гэндэн:

- Хvний яриаг хориглох хэрэггvй. Эмээ минь яри, яри гэв. Должин гуай:

- Тэгээд нэг их ярих юм ч алга. Сvvлд нь аймгийн төвөөс цагдаа, цэргийн хvн моритой давхилдаж баригдсан хулгайчийг алдлаа гэж эрж явсан. Тэр алаг моритой хvн бол оргосон хулгайч Жалсан гэдэг байжээ. Хоёр цагдаа тэр Жалсанг гvйцээд очиход тэр хээр морио унаад нэг гартаа нялх хvvхэд тэврээд нөгөө гараараа нvvрээ таглаж нулимсаа арчин уйлж явсан гэдэг. Тэгээд “Би эхнэрээ vхvvлээд ганц өнчин хvvхэдтэй vлдэж ядарч яваа хvн” гэж нулимсаа гоожуулахад цагдаа нар хулгайчийг танилгуй цаашаа давхиад явчсан юм гэнэ билээ. Тэр хулгайч биеэ далдлах гэж манай хvvхдийг хулгайлан авчээ. Тэр хулгайч тэгээд манай хvvхдийг арай vгvй хийчээгvй хөдөө хаячаагvй, замдаа нэг айлд орхисон байгаа гэж санах юм. Унаж явсан морио алаад хаяж байгаа хvн чинь хvний нялх хvvхдийг хайрлах ч гэж байхгvй л дээ. Тэгсэн тэр хулгайчийн явсан замын айлуудаар явж сураглавал олдох магадгvй гэж бодох юм. Тэр vед манай хvvхдийн эцэг өвчтэй байгаад сайн эрж чадаагvй юм. Тэгээд тэр маань талийгаач болоод бид сайн эрж чадаагvй гэж санаа алдаад бас хэлэв:

- Миний хvv Яндаг одоо том боллоо. Ажил албаны хvн боллоо. Яагаад ч гэсэн төрсөн дvvгээ хэрэв амид байгаа бол олж авч чадах байх гэж найддаг даа. Би настай болсон боловч нэгдэлдээ хэдэн vнээ сааж ажилд нь нэмэр болох санаатай явдаг. Манай нэгдэл намайг сайн харж хандаж байдаг. Одоо би гэрээ айлын гадаа бариж орхиод ирсэн. Амины хэд гурван мал бий. За, одоо ярих юмгvй байна даа гээд нулимсаа арчив. Тэгэхэд бvгдээр:

- Должин гуайн эрvvл мэндийн төлөө нэг хундага суллацгаав.

Тогоо жолооч Должин гуайг тайтгаруулж хэлэв:

- Уг нь алдсан хvн байтугай алдсан ишгийг ч олоод авдаг цаг шvv дээ. Сонинд зарлаж байгаад цагдан сэргийлэх шvvхэд мэдvvлж байгаад эрэхэд болох л юм. Баахан дэндvv удчихсан байна даа гэв.

- Ээ дээ, горидлоггvй болсон байхаа гэж нэг хvн хэлэв. Тэгээд тэр найр хурим vргэлжилэв... Дуу дуулж архи ууцгааж байв.

Ингээд наргиж байтал гаднаас нэг хvvхэд сандран гvйж орж ирээд:

- Санжил гуай морины шонгийн дэргэд ухаангvй хэвтэж байна гэв. Хvмvvс гvйж гараад Санжилыг өргөж гэрт оруулав. Санжилын нvд нь бvрэлзэж байхыг vзвэл ухаантай бололтой. Царай нь vнс шиг барайж нулимс цусаар бvрхэгдэж галзуурсан юм шиг болжээ. Тэгээд Санжил салагнаж амисгаадан багтарч ойчих шахаж байна. Санжил арайхийн ам нээж:

- Дотор муухай байна гэв.

- хортой архи уучихсан байх. Бөөлжвөл зvгээр юмсан гэж нэг эхнэр хэлэв. Санжил урт амисгаа аваад хvйтэн цай хэд балгаад зангирсан хоолойгоор хэлэв:

- За би Улаанбаатарт очиж биеэ эмнvvлэхгvй болхгvй боллоо. Маргааш Олвойтойгоо явна. Яндаг та хоёрын гэрлэх тухайг хотоос ирж байж шийдие гэхэд,

- Хурим хийж эхлээд болиж яаж болдог юм бэ! гэж нэг хvн Санжилын чихэнд шивнэв. Яндаг шийдвэртэйгээр,

- Аа, тэгвэл Олзвой бид хоёр таныг хот аваад явна, эмнvvлнэ гэхэд Санжил Яндагын царайг гөлийн ширтэв.

- Санжил гуай чи нь ухаангvй байна шvv дээ гэж нэг эхнэр хэлэв.

Санжил хундагатай архийг уучихаад,

- За охин мини, Олзвой мини! Намайг тvшээрэй гээд Олзвойгоо тvшээд гарав. Хоёул гэрийн гаднах мори уядаг шонг тvшиж зогсоод ярилцаж байх шиг болов. Гэнэт Олзвой дуу алдаж хашхирав. Гэрийн гадна тэр хоёрыг ажиглан зогсож байсан Яндаг гvйн очвол Олзвой хэдийн ухаан алдсан хэвтэж байна. Дэргэд нь Санжил хагас ухаантай салганаж байна. Олзвойг гэрт нь оруулаад орон дээр хэвтvvлэв. Санжилыг орон дээр хэвтvvлэх гэтэл тэр ноцолдож босов.

- Хортой архи уучихав уу? Эмч авчиря гээд цугларсан хvмvvс сандралдав. Нэг хvн эмч авчрах гэж явав. Зарим хvмvvс гэдэс цээжий нь өарилан илж байна.

- Хортой юм уучихсан бол халуун сvv хэрэгтэй гэхэд эхнэрvvд сvv яаралтай халаав. Аягатай сvvг Санжилд өгсөнд тэр сvvг уулгvй тvлхээд зvрхээ жаахан даран намжааж тvр амсхийгээд хэлэв:

- За нөхөд мини. Та нар цөм сайн санаатай сайхан нөхөд байна. Та нарын дунд нэг хvн дvрстэй араатан чоно байна. Тэр бол би шvv гэхэд бvгдээр гайхаж,

- Санжил гуай согтчихжээ, согтчихжээ. Yгvй хорджээ, ухаангvй байна гэцгээв.

Зарим нь гараас нь татаж ор тийш аваачих гэв. Тэгэхэд Санжил гараа суга татаж аваад:

- Би согтоо ч vгvй, хордоо ч vгvй. Би өөдгvй амитан шvv. Би анх гуйланч байгаад сvvлд хулгайч болсон юм. Залуудаа би их хулгай хийж, худал хэлж явсан. Тэр муухай хэргээ олон жил ард олноосоо нууж дарсан юм даа. Одоо ч нуугаад дараад байхад та нар миний хэргийг мэдэж олохгvй ч байхаа. Гэвч би хийсэн бузар булай хэргээ өнөөдөр сайн нөхөд та нартаа хэлие гэж шийдлээ. Би урид Дандар бичээчийн хурдан хээр мори тvрvvтэй хориод адууг хулгай хийж дамжуулан зараад тэр хэрэгтэй баригдаж аймгийн шоронд сууж байгаад оргож гарсан юм. Тэгээд баригдах шахахдаа унаж явсан алаг морио эцэж зогсохлоор алж хаяад хээр морийг шаваастай аргалын дэргэд уйлж байсан нялх хvvхдийг хулгайлж аваад зугтаасан ийм өөдгvй хар хулгайч даа гэхэд Должин гуай аягатай айргаа алдчихав. Санжил цааш нь яриж байна:

- Тэр миний хулгайлж авсан охин энэ Олзвой шvv дээ. Би хэргээ нууя гэхэд одоо төрсөн ах дvv хоёрыг гэрлvvлэхэд даанч сэтгэл тэвдэхгvй байна. Энэ хоёрын амидралч аз жаргалгvй болно. Тэгэхлээр би хайрт охин Олзвойнхоо төлөө өөрийнхөө бузар булай хэргийг илчилж байна. За, Яндаг минь чи энэ Олзвойтой сууж болохгvй. Та хоёр төрсөн ах дvv хоёр байна шvv гэхэд олны царай барсхийж хөлдсөн юм шиг болоод нэг ч хvн vг хэлэхгvй байв. Ганцхан Яндаг:

- Энэ хар хулгайчийг одоо ална гэж хутга шvvрээд босох гэв. Тэгэхэд Тогоо жолооч:

- ЦХи байз! Учрыг сайн олё гээд Яндагийн гарыг бариж:

- Машины замд бартаа их байдаг шиг хvний амидралын замд бас бартаа их байдаг юм шvv гэв.

Должин гөлийн сууж байснаа гэнэт босон харайж ухаангvй хэвтэж байгаа Олзвойн толгойг тэврээд авав. Цугларсан хvмvvсйин зарим нь Санжилыг элдвээр харааж, зарим нь тvvнйиг өмгөөлж маргаан яриа дэгдэв. Санжил тэдний дууг намжааж vгээ vргэлжлvvлэв.

- Намайг vгvй хийнэ гэж Яндаг хэлж байна. Тэр тун зөв. Гэвч би та нарт яршиг болохгvй, өөрийгөө өөрөө vгvй хийнэ гээд нэг хундага архи уугаад:

- Энд эх охин хоёр уулзлаа. Ах, дvv хоёр уулзлаа. Та нар азтай улс байна. Жаргалтай сайхан явцгаагаарай. Миний тухайд бол миний хэрэг дууслаа. Над одоо vхэхээс өөр зам байхгvй. Алтан ордон дотор ялзарсан хамуутай нохой байлгахгvй шvv дээ. Тэрчлэн энэ жаргалтай сайхан амидралаас намайг хөөж зайлуул. Би та нарын энгэрт чинь өргөс, элгэнд чинь бэтэг болж явах хэрэггvй. Би өөрийгөө өөрөө тонилгоно гээд хутга шvvрч авахад хутгыг Тогоо булааж авав.

Санжил хутгагvй гvйгээд гарав. Хойноос нь хэдэн жолооч гvйж гарсан боловч Санжилыг бариж чадсангvй алдав. Санжил ганцаараа vхэх газраа эрж гvйв. Замд төмөр утасны багана дайралдав. Тэнд vхэхийн төлөө баганыг хар хvчээр дайрч мөргөөд ухаан алдав. Гэвч Санжил ухаан ороод:

- Би амид явах эрхгvй гэж басхашхирч хутга шөвөг тэмтрэв. Тэгэхэд жолооч нар тvvнйиг элдвээр тайвшруулахыг оролдож байв.

Намын vvрйин нарийн бичгийн дарга Гэндэн тvvнйи сэтгэлийг засаж хэлэв:

- Санжид мини, чи амид явах эрхтэй. ЦХи урид хvн биш чоно байжээ. Гэвч тvvнээс хойш олон жил өнгөрчээ. Энэ завсар чи чоно биш, хvн болсон байна. Ёстой хvний эрхэм хvн, сайн санаатай тэргvvнйи ажилчин болжээ. Ийм учраас бид Санжилыг өршөөж vзэх хэрэгтэй. Энэ зөв vv? гэсэнд олон хvн:

- Зөв, зөв гэж хашхиралдав.

- Ээ дээ мэдэхгvй. ЦХоныг хонь болсныг би ер vзээгvй дээ гэж Яндаг жолооч хэлэв. Тэгэхэд Гэндэн vгээ vргэлжлvvлж:

- Тэр ч тийм. Гэвч муу хvн сайн болж болохгvй гэж vv? Муу явдлаа хаяад олон жил шударга төвшин яваа хvнийг бид муу хvн гэж vзэх ёстой гэж vv? Тэгэх ёсгvй. Хvний муу чанарыг арилгаж сайн чанарыг хөгжvvлэх бол бидний зорилго мөн гэхэд олон хvн:

- Тийм ээ, тийм гэж зөвшөөрөв.

- Бид Санжилыг Зөвлөлт Холбоот Улсад явуулах гэсэн шийдвэрээ өөрчлөхгvй. ЦХамайг явуулна гэж Гэндэн хэлэхэд Санжил толгой сэгсэрч:

- Би чинь ялт муу нохой шvv дээ. Шилдэг сайн хvнээ Зөвлөлт улсад явуулах хэрэгтэй. Би муу охин Олзвойгоо эцэг эхээс нь төөрvvлсэн амитан шvv. Би энэ охиныг бөөцийлж тэжээх болоод энэ охины ачаар хулгайгаас хөндийрч, сайн нөхдийн ачаар хөдөлмөрийн замд орсон юм гээд дөнгөж сэргэж ирсэн Олзвойн толгойг vнсэв. Тэгэхлээр Олзвой:

- Хайрт аав мини! Та битгий санаагаа зов. Ачит аав минь гээд магнай дээр нь vнсэв. Санжил Олзвойн гарыг тэврээд уйлав. Тогоо жолооч хэлэв:

- Санжил гуайг бид уридын адил сайн нөхрөө гэж vзнэ. Санжил гуай хэрвээ нэрээ цэвэр авч гаря гээд дуугай өнгөрсөн бол энэ хэргийг хэн ч мэдэхгvй байсан. Санжил гуай сайн санааны vvднээс өөрийн өнгөрсөн муу хэргийг нуулгvй илчилж байна. Энэ бол хvний бас нэг сайн чанар юм гэв. Бас нэг жолооч хэлэв:

- Санжил хэрвээ нэрээ цэвэр авч гаря гэсэн бол хулгайчийн хаясан хvvхдийг олж авч өсгөсөн гэж ч хэлж болох байсан. Тэгээгvй vнэнээ шууд шударга ярисныг бас сайшаах хэрэгтэй гэхэд Санжил:

- Муу муухай явдлаа сайхан vгээр хучиж нууж явах гэдэг мөн ч хэцvv байдаг юм, дvv нар мини. Би тэгж явж цаашдаа чадахгvй болсон юм. Yvнйиг та нар ойлгооч! гэв.

Гэндэн хундага бариж хэлэв:

- За нөхөд мини! Найраа vргэлжлvvлйе. Энэ хуримаа найр болгоё. Ямар найр вэ гэхэд нөхөр Санжилын сайн хvн болсныг тэмдэглэх найр болгоё, нэгд бол. Хоёрт бол, эх охин хоёрын уулзсаны баяр болгоё. Гуравт бол ах дvv хоёрын уулзсаны баярын найр болгоё. Энэ их баярын төлөө ууцгаая гэхэд бvгд ууцгааж.

- Хачин хурим маань сайхан найр боллоо шvv гэж шуугилдав.

Эмгэн Должин охин Олзвойг өрөөсөн гараар тэврээд нөгөө гараар Санжилын гарыг бариж:

- Миний охиныг сайн сайхан өсгөж хvмvvжvvлсэнд чинь баярлаж байна гэв.

Олны сэтгэлийн долгион намдаж хvн бvр суудлаа эзлэн найраа vргэлжлvvлэв.


Comments

2021-11-30 -

Бичсэн: Зочин

Үнэхээр гоё зохиол юм🥰

. Шууд холбоос


2018-04-11 -

Бичсэн: Зочин

goy bn shuu

. Шууд холбоос


2018-03-30 -

Бичсэн: Зочин

тэврэлт тэврэлт тэврэлт tim bnle boov huhuh gj ble shu zasaarai

. Шууд холбоос


2018-03-30 -

Бичсэн: Зочин

Zuv bichmeeriin zarimiin yuur oolgsnguu ter deer boov huhuh gdg ug bsn shu bi ih gaihlaa

. Шууд холбоос


2018-03-22 -

Бичсэн: Зочин

Сэкстэй өгүүллэг бич

. Шууд холбоос


2018-03-22 -

Бичсэн: Зочин

Shal temeg

. Шууд холбоос


2016-04-12 -

Бичсэн: Зочин

goy bn taalagdlaa

. Шууд холбоос


2012-05-21 -

Бичсэн: Зочин

good nice алга ташилт алга ташилт

. Шууд холбоос


2012-02-14 - goy

Бичсэн: eennjii

goy bn shuu uneheer setgel gargajee:D тэврэлт баярлах гуниглах ууртай улайх миа гоё шүү хайртай rolling on the floor sick loser not talking sleepy nerd

. Шууд холбоос


би 14-р сургуулийн багш

Сүүлийн бичлэгүүд

. П.Пүрэвсүрэн - Өшөө
. Б.Догмид Мэнд эгч
. С.Эрдэнэ Малын хөлийн тоос
. Б.Ренчин Ану хатан
. Ц.Дамдинсүрэн Хачин хурим
. Ш .Сүрэнжав Гар
. Д.Намсрай : ЖАМУХЫН ӨЧИЛ
. Санжийн Пүрэв : Азын цэнхэр уул
. Ч.Лодойдамба : Солонго
. Д.Нацагдорж Цагаан сар ба хар нулис
. Ч.Лхамсүрэн : Хурандаа найраглал
. ҮР МОГОЙ НАЙРАГЛАЛ
. БУУРАЛ ИЖИЙ МИНЬ
. БАГШ НАЙРАГЛАЛ
. Монгол хэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Byambaa14
. Ts_Otgonbileg

Бичлэг: 5 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax